Bringing Up Bébé

24,900

3 ширхэг үлдсэн байна

Ангилал:

Тайлбар

Шинэхэн ээжүүдэд бэлэглэхэд маш тохиромжтой ном.

Шөнө бүр хэд хэд босож, хүүхдээ хөхүүлэн дутуу нойртой хоноод, өглөө нь ажилдаа гүйж, орой нь хүүхэддээ санаа зовж яарсаар гэртээ харьдаг уу? Шөнө сэрэхэд нь хэсэгхэн уйлуулсандаа, хоолоо сайн идсэнгүй дээ гэж, эсвэл хүүхдээ орхиод хальтхан гэрээсээ гарсандаа санаа зовж, гэмшин, өөрийгөө буруутгадаг шинэхэн ээж нарт бэлэглэх хамгийн тохиромжтой бэлэг.

Зарим орны ээж нар тэгж “зовдоггүй”, харин ч өөртөө анхаарч, нийгмийн амьдралд идэвхтэй оролцдог ба хүүхэд нь ч ээжийнхээ энэ байдлыг ойлгох мэт хэдхэн сартайгаасаа эхлээд шөнө сэрэлгүй унтаж сурсан байдагийг Та энэхүү номоор шинэхэн ээж нартаа бэлэглэх юм.

Дэлхийн 27 хэлээр орчуулагдаад байгаа энэхүү номыг Монсудар хэвлэлийн газраас орчуулагч Ц.Нарангаравын орчуулснаар уншигч таны мэлмий, оюунд толилуулахад бэлэн болжээ.

Памела Дракерманы шулуун шударга зан, аливаа алдаа, дутагдлыг хошин маягаар илэрхийлсэн байдал хийгээд сонирхолтой, гярхай ажиглалтуудаар дүүрэн, уншихад урамтай, хөгжилтэй, хөнгөн хэлбэрээр бичигдсэн энэ ном уншигч танд яг л дотны найзтайгаа суугаад, ээж хүний зовлон жаргалаа хуваалцаж байгаа мэт сэтгэгдэл төрүүлэх нь дамжиггүй.

Хүүхэдтэй хүн бүрийн заавал унших номын нэг ажээ.

Reviews

There are no reviews yet.

Be the first to review “Bringing Up Bébé”

Your email address will not be published. Required fields are marked *